Anigame

Та манай блогийг дэмжиж Сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Winrar Татах

2015-01-21 00:09:09

За та бүхэн энэ хүү програмыг мэдэх байлгүй дээ олон тайлбараар юу хийхэв.

ТаТах: |MeDiaFiRe|

Ангилал : Программ | Нийтэлсэн : Admin | Уншсан (78) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цуст бичээс 3-р хэсэг

2014-12-27 16:53:33

 

Цуст бичээс 3-р хэсэг

Тэр өрөөнөөс юу ч олж чадаагүй учир энэ өрөөг ямар учиртайг асуух гэж захиралтай нь уулзав.
- Энэ өрөөнд жил гарны өмнө хүн амьны хэрэг гарсан юм. Тэр хэргээс хойш энэ өрөөнд ямар ч ус ирэхээ больж бас дээрээс нь хачин үнэр үнэртэж эхэлсэн дээ. Засварчид засаж чадаагүй учир энэ өрөөг битүүмжилсэн юм л даа. 
- Гэхдээ өчигдөр энэ өрөө зүв зүгээр л байсан шүү дээ гэж Уянга гайхширав.
- Та андуурсан юм шиг байна энэ өрөө тэр явдалаас хойш цоожтой байгаа.
- Тэр хэрэг ямар хэрэг байсан юм бэ? гэж цагдаа асуув. 
- Нэг залуу найз охиноо алчихсан юм л даа.

Захирлаас нь мэдүүлэг авсаныхаа дараа тэд нар баарнаас гарлаа. Цагдаа тэд нарыг хэргийн учир олдтол тайван байхийг шаардаад гэр гэртээ харихийг хүсэв.

Хоёр хоногийн дараа.

Сүүлийн гурав хоног Уянгаагийн хувьд маш хэцүү байлаа. Хэргийн учир олдоогүй. Цагдаа нарын үзсэн ганц тодорхойлот нь Тулгаа санаатайгаар Зулааг хороочоод золгүй явдал мэт харагдуулсан гэх. Цусаар будагдаж нүүр биеэрээ дүүрэн шил зоогдсон Зулаагийн цогцос босоод ирчихсэн “Чамайг хүлээж байна” гэсэн хашгираан хоёр шөний турш Уянгаагийн зүүдэнд оров.
Дээрээс нь охиных нь бие мууджээ. Таван настай жаахан охин нь юм л болвол уурлаж уцаарлаж, шөнө унтахгүй уйлагнана. Уянгаа ажлаасаа түр чөлөө авжээ. Уянгаа энэ бүх гайтай явдалыг тэр өрөөтэй холбож ямар нэг далдын юм байгаа гэдэгт эргэлзэхгүй байв. Энэ шөнө тэрээр унтахаас яс нь хавталзаж дэмий л хэвтэнэ.

Харин залуухан цагдаа маань ямар ч аллагатай холбоотой юм олж чадаагүй тул сэтгэл дундуур хэвтэж байв. Эхний хэрэгээ төдийлөн амжилттай гүйцэтгээгүй, харин хоёр дох хэрэг дээрээсээ юу ч олж чадаагүй байгаа болхоор дэмий л толгойгоо гашилган буйдан дээрээ суваг сольж суув. Ийш тийш яваад завгүй байсан болохоор шууд л буйдан дээрээ унтаж орхив.

Үүрийн зургаан цаг өнгөрж байхад цагдаагийн маань хайртай нохой авчарка галзуурсан мэт эзэнрүүгээ дайрав. Энэ үед залуу нохойныхоо хуцах дууг сонсож сэрэн хамгаалахийг оролдсон ч хэтэрхий оройтжээ. Нохой нь түүний түнхийг тас татан хаяахад залуу сүүлийн удаа хашгирав. Эзэндээ эрхэлж өссөн нохой одоо эзнийхээ нүүр аманд битүү соёогоо зоож самардав. Аль хэдийн цагдаагийн бие амьсгалахаа больжээ. Баруун гарыг нь юу ч үгүй хазаж ясыг нь хугалахад баруун гар бугуйн хэсгээрээ тасран газар унахдаа буйдан хивсийг цус болгов. Цогцосноос гарж буй цус буйдан дээрээс шалан дээр дусалж байв.

Энэ бүхний дараа гэнэтхэн хавчарка нохой эзнээ үгүйлэн түүнийг долоож босж ирээд намайг эрхлүүлээч гэсэн аятай ширтэн айхилана.

Урьдын адил Уянгаа унтаж чадсангүй. Хэдий сэрсэн ч гэсэн “Чамайг хүлээж байна” гэх чимээ чихэнд нь сонсогдох шиг болсоор.

.....Үргэлжлэл бий!!!!!

Ангилал : Аймшиг | Нийтэлсэн : Admin | Уншсан (34) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Цуст бичээс 2-p хэсэг.

2014-12-25 19:04:11

2-р хэсэг
Зулаа бол нэг ч эр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй хүчирхэг эмэгтэй байсан. Хоёр жилийн өмнө Италиас их үнэ зарж авчирсан битүү шилэн бүрхүүл нь шалтгаангүйгээр үүрийн зургаан цагт Зулаагийн дээрээс унажээ. Хамт хонож байсан Тулгаа чанга чимээг сонсон зочны өрөөнд орвол гэрлэн бүрхүүлийн хагархай шилнүүд түүний нүд, зүрх, хүзүү гэх мэтчилэн амин газруудад нь зоогдожээ. Зулаагаас эцсийн гэх тодотголтой хэдэн үг арай ядан гарсан ч шоконд орсон Тулгаа хэсэг харж зогссоны дараа сая нэг ухаа орж түргэн, цагдаа дуудаж мөн өчигдрийн уулзсан хүмүүстэй холбоо барижээ.

Харин Уянгааг яаран сандран цагдаагийнханаас арай түрүүлж ирж цусандаа хутгалдаж, аймшигтай болсон найзынхаа цогцосыг харсан Уянгаа өөрийн эрхгүй өвдөг сөхрөн уйлж эхлэв. Хар багаасаа найзлаагүй ч оюутан цагын дурсамжаа хамтдаа элээсэн найз нь нүднийх нь өмнө амьсгал хураачихсан цусандаа хутгалдаад хэвтэж байгаа нь Уянгаагийн хувьд маш том цохилт болов.

Цагдаа түргэнийхэн ирж цогцосийг битүүмжилж Уянга, Зулаагийн аав ээж, Шинээ , Энхмаагаас мэдүүлэг авж тэднийг хэсэг хугацаанд холбоотой байж хэргийн учир олдтол хотоос гарахгүй байхийг анхааруулав. Харин Тулгааг түр хугацаанд хориж, мэдүүлэг аваахаар болжээ. Гурвуул ямар ч үг дуугаралгүй явсаар нэг газар орж суув. Энэ бүхэн золгүй явдал байсан гэж үү? Хэн ч юу ч ярилгүй цонхийсон царайтай суусаар. Зоогийн газарт байрлах толин дээр өөрийнх нь дүрс тусахад сая нэг юм Уянгаа саналаа.
-Өчигдөр би тэр баарны нойлын өрөөнд хачин тоо олж харсан
-Юу гэсэн үг вэ? Тодорхой яриач гэж Шинээ хэлэв.
-Мэдэхгүй ээ. Уянгаа бид хоёр эмэгтэйчүүдийн нойлын өрөө битүү байхаар нь. Тэр их нууцлаг нэг тийм өрөө байсан. Гэхдээ ариун цэврийн өрөө шүү. Бид хоёр толин дээрх тоог олж уншссан. Тэгээд л дараа нь алга болчихсон.
-Чи энийгээ Зулаагийн хэрэгтэй холбоотой гэж байгаа юм уу?
-Мэдэхгүй ээ. Би тэгэхэд уучихсан байсан хий юм харсан ч байж магадгүй.
-Миний хувьд найзыгаа гаргаж авахын тулд тийшээ очих хэрэгтэй юм байна гээд Шинээ ширээнээс өндийв. Хоёр эмэгтэй ч араас нь дагаж гарав.
Тэр гуравыг гарахад хэргийг мөрдөх даалгавар авсан залуухан цагдаа тэдэнтэй нийлэн өчигдөрийн баарлуу хамт явцгаав.

Онгойх цаг нь болоогүй байсан ч цагдаагийн ачинд орж нөгөө өрөөрүү орохийг хүсэв.

-Уучлаарай энэ өрөө жилийн өмнөөс цоожтой байгаа л даа гэж нилээн настайвтар хамгаалгч нь хэлэв.
-Гэхдээ өчигдөр энэ онгорхой байсан шүү дээ гэж гайхширсн Уянгаа өгүүлэв.
-Би ажилд орсоноосоо хойш энэ өрөөг энэ хар цоожгүй байхийг хараагүй.
-Гэхдээ таньд түлхүүр нь байгаа гэдэгт итгэлтэй байна гэж цагдаа хэлэв.
-Тийм ээ байна хүсвэл ор л доо гээд дээр үеийн хар цоожыг нилээн мушгисны эцэст онгойлгов.

Бүдэгхэн гэрэл, халтардсан плита, бохирын хоолойн хүнгэнэсэн чимээ мөн дээрээс нь дотор муухайруулам үнэр ханхалж байв. Өчигдөр уянгаагийн орсон өрөөнөөс шал өөр харагдаж байлаа. Харин толин дээр нь “20141218” гэсэн бичээс байх нь тэр.......Үргэлжлэл бий!!!!

Ангилал : Аймшиг | Нийтэлсэн : Admin | Уншсан (29) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цуст бичээс 1-p хэсэг.

2014-12-24 19:18:09

 

 

Цуст бичээс 1-p хэсэг.

Үдэшлэгт ирсэн хүмүүс өвлийн өвгөн бэлгээ тараасны дараа халж эхэллээ. Тулгаа, Шинээ гэх хоёр залуу булангийн ширээнд суух гурван бүсгүй үрү харц чулуудаж байсанаа тэсэлгүй очиж уулзахаар боллоо. Тэд яриа өдөж их л дотно болж байн байн хундага тулгаж байлаа. Удалгүй хоёр охин нь ариун цэврийн өрөө орохоор болж хөтлөлцөн ширээнээс өндийлөө. Эмэгтэйчүүдийн нойл их оочиртой байсан тул хажууд нь байрлах хуучины хаалгийг нээвэл хэн ч байхгүй нойлын өрөө байлаа. Хоёр бүсгүй их л сэтгэл хангалуун орж ирэв. 
Сахалтай нь их дажгүй бас дээрээс нь хошин юм аа тэ?
Тийм ээ гэхдээ нөгөөдөх нь надад илүү таалагдсан шүү
Яагаад вэ?
Даруухан бас их царайлаг. Яг л миний сонирходог…
Утгагүй юм чи наад логикоосоо хэзээ салах гэсэн хүн бэ? 
Тэр хоёр аль хэдийн гарж ирээд гараа угаангаа толинд бие биенийгээ ширтэнгээ гараа угааж байлаа. - Дуугүй хүнийй доодох нойтон гэдэг биз дээ
Мэдэхгүй юм даа
Өмнөх залуу чинь чамайг яасныг мартаагүй биз дээ?
Зулаа энэ толин дээр юу гэчихсэн байна аа? гээд толин дээрх “20141215” тоог заалаа.
Нэг согтуу хүүхэн л уруулын будгаараа сарааччихсан юм байлгүй дээ. Болсон уу? Гарая нөгөө Энхмаа чинь бид хёрын залууг булаалаа.
Заза сонин юм даа уруулын будаг биш л байх шиг байхийн.
Уянгааг гараа хатааж байх зуур Зулаа тэсэлгүй гараад явчихлаа. Хаалга хаагдах чимээ сонсдоход Уянгаа баг зэрэг цочис хийгээд эргэн толь уруу хараад нүүр нь цайв. Учир нь толин дээр ямар ч уруулын будаг ямар ч бичиг, тоо байхгүй байлаа. Толь ямар ч тоосгүй цэв цэвэрхэн зөвхөн түүн дээр Уянгаагийн цонхийсон царай тусна. Уянгаа шууд гүйхээрээ гаран бусадтайгаа нэгдэв.

Өөрт нь таалагдсан залуу түүнийг гэрт нь хүргэж өгөхөд орцныхоо үүдэн дээр ганцаараа үлдсэн бүсгүй нойлын өрөөнд болсон явдалыг эргэн санасан ч тэр үед чинь би нилээн уучихсан байсан шүү дээ хэмээн өөрийгөө тайтгаруулав. Уянгаад үүнээс өөр бодох том асуудал байлаа. Тэрээр ээжтэйгээ бас таван настай Анударь гэх хөөрхөн охинтой. Нөхөртөө ухаангүй хайртай байсан бүсгүй түүнд жирэмсэн гэдгээ хэлсэний дараахан нөхөр нь ажлаар Герман явлаа гээд өдий хүртэл ямар ч сураггүй усанд хаясан чулуу шиг алга болсон юм. Өчнөөн шөнийг нойтон дэртэй өнгрүүлсэн Уянга сая л нэг юм түүнийг мартаж найз Зулаа болон Энхмаагийнхаа ятгалгаар хэд хэдэн удаа сэтгэлээ сэргээх гэж цэнгээний газар очижээ. Өчигдөр түүнд Шинээ гэх залуу маш их таалагдсан, Шинээд ч гэсэн өөрөө таалагдсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Машинаас нь буухдаа дугаараа өгсөн. Хэрэв тэр залуутай дотносвол юу болох вэ? охинтой гэдгээ яаж хэлэх вэ? охинтойг минь мэдвэл нөхөр шиг маань хаяад одох уу? гэсэн асуудлууд толгойноос нь гаралгүй байсаар нэг юм амаржээ.

Сэрүүлгэнийх нь дуунаас 7 минутын өмнө утас нь дуугарав. Сэрүүлгээ хүлээн хэвтэж байсан Уянгаа танихгүй дугаарыг нилээн харж байсанаа авав. 
Байна уу? Уянгаа мөн үү? амьсгаа нь давахцаж үгээ тод хэлж чадахгүй байлаа.
Би өчигдөр уулзсан нөгөө Тулгаа байна аа. Тэгээ...тэгээд Зу..Зулаа түүний дээрээс бишээ тэр үхчихсэн байна.
Юу? Чи даажигнаад байна уу?
Би юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Цагдаа дуудсан. Хурдан ирээрэй гэж хэлж дуусмагц утас тасрав. Үнэхээр л тэр тоглоогүй санагдсан тул хам хум Зулаагийн гэрлүү яарлаа. Замдаа цагаа харвал “2014.12.15 06:55“ гэж байх нь тэр.....Үргэлжлэл бий.!!!

 

Ангилал : Аймшиг | Нийтэлсэн : Admin | Уншсан (52) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ninja 10 нууц зэвсэг.

2014-12-15 22:57:51

 

Нинжа нар гэхээр л сэлэм агсаж, од шидсэн, хар хувцастай нууцлаг дайчин эрс санаанд буудаг. Үнэн хэрэгтээ нинжа нар сэлэм биш хутгатай явахыг илүүд үздэг байсан юм шүү. Хутга богинохон тул нуухад амар. Тэд үнэхээр сюрикен буюу од шиддэг байсан. Гэхдээ зэвсэг болгохоосоо илүү дайсныхаа анхаарлыг сарниулдаг байж. Бас тэд хар биш хар хөх өнгийн хувцас өмсдөг байсан гэнэ. Энэ мэт “хачиртай” зүйлсийг зохиолч, найруулагчдын “уянгын халил” гэж ойлгож болно. Гэхдээ хэний ч мэддэггүй шахам, үнэхээр нууц зэвсэгнүүд нинжа нарт бас байсан юм шүү.

1. Муурын нүд

Нинжа нарын хувьд цаг маш чухал хэмжигдэхүүн. Гэтэл тэдэнд өнөөгийнх шиг секундомер байсангүй. Иймээс тэд «некоме-дзюцу» буюу муурын нүдээр цаг тодорхойлох эрдэмд суралцдаг байсан аж. Муурын нүд маш мэдрэмтгий тул хүүхэн хараа нь өдрийн турш гэрэлд зохицон өөрчлөгдөж байдаг. Өглөө эрт муурын хүүхэн хараа бөв бөөрөнхий, гэрэл сайн нэвтрүүлэхийн тулд томорсон байдаг. 8-12 цагийн хооронд нар дээр хөөрдөг тул гэрлийн хагасыг нэвтрүүлэхээр зууван дугариг болсон байна. Харин нар шингэх үед нарийн зураас мэт харагддаг аж. Нинжа нар муурын нүдээр цагийг алдалгүй зааж сурсан байдаг гэнэ. Харин бугуй дээрээ муур зүүж явдаг байсан эсэх нь тодорхойгүй.


2. Мицу-гомо

Эрт цагт Европ төдийгүй Азид ч цайз бэхлэлтээ суваг шуудуугаар хамгаалдаг байжээ. Нинжа нар голдуу л энд амьдардаг дээд зиндааныхныг агнаж таарнаа даа? Кинонд гардаг нинжа нар сувган дээгүүр шууд үсрээд гарах буюу усан дээгүүр гүйгээд туулчихдаг. Үнэн хэрэгтээ тэд «мицу-гомо» буюу «усны аалз» гэдэг төхөөрөмж хэрэглэдэг байжээ. Гэхдээ зураг дээрх төхөөрөмжийг яаж хэрэглэдэг байсан нь тодорхойгүй. Хөлдөө бэхлээд усан дээгүүр алхдаг байсан гэж ярьдаг ч үнэнд төдийлөн нийцэмгүй. Харин сал маягаар ашигладаг байсан гэвэл дөхөж очих байх.


3. Саото хикиганэ

Нинжа нар бол мэргэжлийн тагнуулчид тул сайн сонсгол шаардагдах нь мэдээж. Тэд зарим үед мэдээллийг зүгээр л худалдаад авчихдаг байжээ. Гэхдээ л харуул солигдож байгааг сонсож, тэдний цагийн хуваарийг ойлгох гэх мэт хэрэг гарна шүү дээ. Ер нь нууцаар сонсох бол нинжагийн ажлын гол хэсэг байсан гэхэд хилсдэхгүй. Үүний тулд конус хэлбэрт «саото хикиганэ» гэдэг багажийг хэрэглэдэг байжээ. Энэ нь мод, төмрөөр хийсэн «сонсох хоолой» байсан бөгөөд зарим нь хувцсан дотроо нуухад тохиромжтой жижигхэн, зарим нь нилээд том байжээ. Өргөн талыг нь хананд наахад гуурсан хоолойгоор дамжсан авиа тодорч чихэнд хүрдэг байна.


4. Донохи

Хичнээн сайн бэлтгэгдсэн нинжа байлаа ч их хүйтэнд удаан хугацаагаар гадаа байж чадахгүй нь ойлгомжтой. Харин хулс, төмөр, зэсээр хийсэн «донохи» гэх халуун жингийн тусламжтайгаар өвлийн цагт удаан хугацаагаар отоонд сууж чаддаг байна. Энэ дотроо хурдан асах дарь, спирт, даавуу зэрэг зүйлсийг хийсэн сав бөгөөд тусгай хэтээр асаахад хэдэн цагийн турш галтай байдаг. Ингэж зэвсэглэсэн нинжа даарч хөрөхгүйгээс гадна хоол ундаа хийж идэх, дайсныхаа гэрт гал тавих зэрэгт ашигладаг байжээ.


5. Канзаши

Нинжа нар юухныг ч болов зэвсэг болгон ашиглаж чаддагийг бүгд мэднэ. Эртний Японд эмэгтэйчүүд «канзаши» гэх урт сүлбээр зүүгээр үсээ тогтоодог байв. Нэг их аюултай эд биш ч сайн сургуулилсан нинжа нар хүний амин газар хатгаж өрсөлдөгчөө жагсаалаас гаргадаг байсан гэнэ. Үзүүрт нь хор түрхвэл бүр үхлийн аюултай зэвсэг болно гэж мэдээрэй. Канзаши бол «куноитууд» буюу эмэгтэй нинжа нарын гол зэвсэг юм.


6. Бийр, янтай

Үзэг бол илднээс ч хүчтэй зэвсэг гэж ярьдаг нь оргүй үг биш бололтой. Шууд утгаар нь ойлговол, нинжагийн гарт орсон үзэг аймшигт зэвсэг болдог байсан гэнэ. Нинжа нар «ятатэ»-ээс салдаггүйн учир энэ байжээ. Энэ нь хулс буюу төмрөөр хийсэн цилиндр бөгөөд нэг үзүүртээ бэхний савтай, бусад хэсэг нь хөндий байдаг. Энд үзгээ хийнэ. Үзэг бэх нь олж авсан мэдээллээ бичиж тэмдэглэх зэрэгт хэрэг болдог байсан нь мэдээж. Хэрэв халдлага төлөвлөсөн бол үзэгнийхээ толгойг хоронд дүрсэн байдаг.


7. Неко-тэ

«Неко-тэ» гэх төмөр хумс нь эмэгтэй нинжа нарын зэвсэг байжээ. Энэ хумсыг хуруундаа олон янзаар суулгана. Заримдаа хуруувч шиг зүүнэ. Зарим үед хуруу болгондоо бөгж хийж үүндээ хумсаа бэхэлнэ. Төмрийн оронд үзүүрлсэн хулс байх нь элбэг. Орчуулбал, «неко» нь «муур», «тэ» нь «гар» гэсэн үг юм байна.


8. Хүрэлзгэнэ

Нинжа нар бол өнгөлөн далдлалтын мастерууд бөгөөд дайсандаа чимээ шуугиан гаргалгүй ойртон очиж чаддаг. Гэхдээ тэд хүртэл чимээ гаргалгүй алхах боломжгүй үе гардаг. Ой дотор хатсан навч, хугарсан мөчир гээд л. Энэ тохиолдолд зориулж нинжа нар хүрэлзгэнэ агуулсан бяцхан хайрцгийг үргэлж биедээ авч явдаг. Бас хүрэлзгэнийг хэрэгтэй үед нь дуугаргах тусгай бодис байдаг гэнэ. Энэ нь нинжагийн алхаа болон хөдөлгөөнийг нууж өгөх ёстой аж.


9. Өндөгний хальс

Нинжа «үл үзэгдэгч» болохын тулд давс, нунтаг перец, төмрийн үртэс зэргийг агуулсан “өндгийг” дайсныхаа нүүр нүд рүү шидэж орхидог байжээ. Өндгийг зүүгээр нүхэлж доторх шингэнийг нь гаргаад оронд нь хэрэгтэй бодисоо хийнэ. Зарим үед амьсгал боогдуулагч нунтаг ашиглах тохиолдол ч байжээ. Дайсан ганц мөч саатсан нь ч нинжад хангалттай хугацаа гэнэ.


10. Цагаан будаа

Тиймээ, зүгээр л цагаан будаа. Нинжа нар бол тагнуул, туршуул, мөн хөлсний алуурчид гэдгийг битгий мартаарай. Тэд нууцаар мэдээллээ илгээх, солилцох ёстой. Мэдээ дамжуулахад «госики-май» буюу «5 өнгийн будаа»-г ашиглана. Будааг шар, хөх, улаан, хар, ягаан өнгөөр будаж замын хажуугаар буюу нүдэнд өртөхгүй бусад газруудаар хаяна. Жирийн хүмүүс харсан ч анзаарахгүй. Харин нэг бүлгийн нинжа нь энэ нууц мэдээллийн учрыг сайн ойлгоно. Ингэж будааны өнгийг “хослуулан” 100 гаруй төрлийн мэдээллийг дамжуулж болдог байна. Будагтай болохоор шувууд идчихдэггүй ажээ. 

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : Admin | Уншсан (87) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хятадын шавар армийн нууц

2014-12-15 16:09:27

 

Хятадын алдарт шавар арми бол эртний тусгаар ханлигуудыг эрхшээлдээ оруулж нэгдсэн улсаа байгуулан, Их цагаан хэрмийн барилгыг эхлүүлсэн Цинь Шихуандийн бас нэг гавьяа билээ.

Цинь Шихуанди нь МЭӨ 246 оноос эхлэн хаанчилсан Цинь угсаат хаадын анхных нь юм. Түүний угсааныхан нэгдмэл Хятадыг 10 үеийн турш захирах ёстой байсан боловч Шихуандиг таалал төгссөний дараахан түлхэн унагаагдсан гэдэг.  

Цинь Шихуанди МЭӨ 259—210 он

Нэгдсэн Хятад гүрэн байгуулагдсаны дараагаар Сианиас холгүй газар эзэн хааны бунхан барих их ажил өрнөжээ. Хожим нь алдарт шавар дайчдын эх загвар болсон 700 мянган ажилчид болон урчууд энэ ажилд дайчлагдсан байна.

Домогт өгүүлснээр: Эзэн хааны бунхны амар амгаланг хамгаалахаар 4000 дайчин Шихуандийн шарилтай цуг амьдаараа булшлагдах ёстой байв. Гэвч энэ нь ард түмний дургүйцлийг хүргэж болзошгүй байсан тул эзэн хаан уг санаагаа орхихоос аргагүйд хүрсэн байна. Амьд дайчдын оронд тэдний шавар хувилбарыг байрлуулахаар болж харин тоог нь 2 дахин нэмэгдүүлж 8000 болгожээ.

 

Уран баримлын энэхүү цогцолбор нь: дайчид зогсох 2 талбай, удирдлагын талбай, гадаад орчинтой холбосон хонгил гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Бунхны хэр хэмжээ нь Цинь хааны хаанчлалын үеийн Хятад гүрний сүр хүчийг нотлон харуулах зорилготой байсан гэнэ. Энэхүү бунхан, түүний шавар армийг 1974 онд худаг ухаж байсан нэгэн тариачин эр огт санаандгүй байдлаар илрүүлснийг археологчид судалгаа хийж баталгаажуулсан байна. Энэ бол 20-р зууны хамгийн агуу нээлтүүдийн нэг болсон юм.

 

Ухаж ил гаргасан 7000 цэргийн хамт 4 морь хөллөсөн байлдааны тэрэгнүүд ч бий гэнэ. Одоогоор малтлага хийж буй газарт эртний бүхэл бүтэн хот-музей босоод байна.

Дайчдын баримлыг сайтар ажиглавал адилхан царай нэг ч байхгүй.  Бүгдийнх нь нүүр царай болоод биеийн галбир, өмссөн хувцас нь өөр өөр байдаг нь маш гайхалтай. Дайчдын өндөр нь 180-190 см, нэг бүр нь 136 орчим кг жинтэй аж. Мөн хятадаас гадна монгол, уйгар, түвд болон бусад олон үндэстний хүмүүс байгаа нь Цинь Шихуандийн эзэнт гүрэн өөртөө олон үндэстнийг нэгтэгснийг нотолж буй хэрэг биз.

Дайчдын үсний засалт, хувцас хэрэглэлийг хэрхэн урласнаас нь үзвэл тун нарийн мэдрэмжтэй, гайхалтай ур чадвартай хүмүүс ажилласан нь илт хэмээн дэлхийн эрдэмтэд шагшин магтсаар байгаа юм. Бүгд нум сум, сэлэм, жад гээд жинхэнэ зэвсэгтэй байсны ихэнхийг нь хожим бослого гаргасан тариачид дээрэмдэн одсон гэдэг. Мөн ноёд, түшмэд, хөгжимчид, дуучид, жүжигчдийн дүрс ч олдсон байна.

Шавар дайчдыг Хятадын олон муж дүүрэгт хуваарилан урласан гэдэг. Бэлэн болсон шавар баримлуудыг 1000 хэмийн халуун зууханд хийн шатааж, шаазан мэт уран нарийн хийцтэй хирнээ бат бөх болгоно. Дараа нь маш тод өнгөөр будаж янзалдаг байсан аж. Гэвч малтлага хийх явцад салхи үзсэн баримлуудын өнгө нь бүдгэрч алдагджээ.

 

Хааныг хэмжээлшгүй их алт эрдэнэсийн хамтаар оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг. Харин эдгээр эрдэнэс болон Цинь Шихуанди хааны алтан сандлыг одоо хүртэл олоогүй байгаа билээ. Цинь Шихуанди оньсого таалгах туйлын дуртай хүн байсан гэж эртний судруудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс түүнийг өөр газар бунхалсан байгаа гэж зарим эрдэмтэд үзэж байна. Шавар дайчид бол төөрөгдүүлэх гэсэн халхавч байж болох юм. Хэрэв тийм бол Цинь Шихуандигийн бунхны зах хязгаарыг таамаглахад бэрх болох нь ээ.

эх сурвалж-viv.mn

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (72) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Dota Theme

2014-12-14 22:34:44

Za ene udaa Dota Theme oruullaa.

TaTax

http://www.4shared.com/get/uMRbhXZo/DotA_Theme_Manager_V4.html

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (36) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Counter Strike Ping.cfg

2014-12-14 21:52:27

 

Таний нэт чинь удаан Ping (Latency) чинь өндөр байна уу? Энэ Config ийг xийxэд гайгүй болно!
 
 
Татаж авсан файл аа задлаад дотор нь ping.cfg байгаа тэрнийг Cs 1.6 суулгасан газарлууга ороод дотор нь xийчиx
 
 
C://Programm Files/Counter Strike 1.6/Cstrike Paste
 
 
Тэгээд Counter Strike ээ Уншуулаад Console оо буулгаад "exec ping.cfg" xийгээд болоо!
Бас та өөрийн .cfg дээ хуулаад хийж болно.
 
Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (121) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Google Chrome Татах

2014-12-14 21:39:21

 

Chrome мэдээгүй одоо хүртэл муу интэрнэт хөтөч хэргэлж байгаа хүмүүст.

Ашигтай тал-

Хурдан 

Хэрэглэхэд хялбар 

гэх мэт.

TaTaX:

           Google Chrome 2.0.170.0

Ангилал : Программ | Нийтэлсэн : Admin | Уншсан (218) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Dota 6.74c LoD дараачин алдаа

2014-12-10 20:36:52

Алга болоод зоддог skill зааж өгий.

1.Эхлээд та Lina буюу Slayer-ын 3-р skill авна.

2.Дараа нь Treant-ийн 1-р skill-ийг авна.

3.Үлдсэн skill-ээ өөрөө мэдээд авч болно.

4.Тэгээд тоглоом эхлээд та энэ 2 skill-ийг авна.

5.Эхлээд Treant-ийн skill-ийг дараад та бусад hero-нд харагдахгүй зодож мөн skill хийж болно.

Та бүхэнд сонирхолтой байвал өөр алдаанууд зааж өгнөө . Сэтгэгдэл үлдээгээрэй.

 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (217) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

DotA 6.74c LoD v5a Алдаа ашиглах

2014-12-07 14:58:07

Та бүхэндээ энэ өдрийн Мэндийг хүргэе.Ингээд Энэ удаад Бид бүхний сайн мэдэх Legends of Dota буюу LoD Замын Нэгэн алдааг зааж өгий.

Тасралтгүй дэвсэнэ , mana гүйхгүй.

Алдаа Ашиглах Заавар: 
1.ЛоД тоглдог хүмүүс нь мэдэх байх эхлээд Ember Spirit баатрын 6-р Скилл-г Авна. 
 
  
2.EarthShaker  Баатрын 3дах Скилл болох Энэхүү Скилл-г авна 
3.Энэ алдааг хэрэглэхийн Тулд  болон  энэ 2 скилл хэрэгтэй 
3.Харин үлдсэн 3 Скиллд нь Та хүссэн Скиллээ Сонгож авж болно. 

Та бүхэнд сонирхолтой байвал өөр алдаанууд зааж өгнөө . Сэтгэгдэл үлдээгээрэй.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (214) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Google-н 14-н онцлог

2014-12-03 19:41:52

 

Бидний мэдэхгүй Google-н 14-н онцлог

Google-н олон систем бидний өдөр дутмын хэрэглээ болсоор байна. Олон хэлэнд "Google" гэсэн үйл үг хүртэл бий болоод байна. Google search, Youtube, Blogspot, Gmail, Google map, Google earth гээд асар олон системийг хэрэглэж байна. Харин эдгээр системүүдэд бидний мэддэггүй маш олон онцлог шинжүүд байдаг бөгөөд тэдгээрээс хөгжилтэй бөгөөд сонирхолтой 14-г нь сонирхуулья:

 
1. Нислэгийн хуваарь
Та заавал онгоцны буудал эсвэл нислэгийн компанийн вэбрүү орохгүйгээр хайлтын систем дээр нислэгийн дугаарыг хийн хайлт хийснээр таны нислэгийн буух болон хөөрөх хуваарийг харуулна.
 
2. Google Earth дээр нисэх
Google Earth програм дээр Ctrl+Alt+A (MAC дээр Command+Option+A) дарсанаар та Google Earth дээр F16 онгоцоор нисэж буй байдалтай болно. F16-аа хэрхэн удирдах зааврын ЭНДЭЭС харна уу?
 
3. Зөвхөн царай хайх
Заримдаа зураг хайхад хүсээгүй асар их зураг гарч ирдэг. Зураг хайлтынхаа TYPE хэсгээс та FACE гэж сонгосоноор зөвхөн царайг нь харуулсан зургийг шүүж өгдөг.
 
4. Google-г Proxy болгон ашиглах
Сургууль эсвэл албан байгууллага тань таны сүлжээг хаагаад байна уу? Тэгвэл Google-н хайлтын системийг ашиглах боломжтой. "cache:WEBSITENAME.com" гээд бичээд тухайн вэбрүүгээ орох болно.
 
5. Klingon-р хайлт хийх
Та Star Trek-д дуртай юу? Тэгвэл энэхүү киноны Klingon-ы хэлээр хайлт хийх боломжтой. Хэлийн мэдэхгүй гэж үү? Google-д орчуулагч нь байгаа. Эндээс сонирхоод үзнэ үү?
 
6. Ачааны байршил тогтоох
Нислэгийн хуваарийн адил та хайлтын системд өөрийн ачааны дугаараар хайлт хийхэд таны ачааг хаана байгааг шууд харуулна.
 
7. Өөрийн Gmail и-майлыг өөрчлөх
Gmail нь цэг (.)-г тэмдэгт гэж үздэггүй бөгөөд та өөрийн и-майлыг өөр хэлбэрээр ашиглах боломжтой. yourname@gmail.com болон y.o.u.r.n.a.m.e@gmail.com үнэндээ адилхан байдаг.
 
8. ~ ашиглаж хайлт хийх
Хайлтын урд ~ тэмдэг оруулсанаар таны хайлттай төстэй утгатай бусад үр дүнд харуулна. Ингэснээр таны хайлтанд илүү өргөн хүрээний үр дүнгүүд гарч ирнэ.
 
9. Google translate ашиглан BeatBox хийх
 
"pv kkk pkkk pvpvpv ppkk pddd bschk bschk pv zk pv bschk pv pv pv bschk bschk bschk kkkkkkkkkk bschk bsch" гэсэн оруулаад та сонсоод үзээрэй. Тэгээд миний бичсэнд итгэх болно. Эндээс үздээ
10. Gmail-н онцлог
Та хэн нэгнрүү email явуулахдаа текстийн бүх хэсгийг агуулмааргүй байна уу? Тэгвэл сонгосон хэсэгээ HIGHLIGHT хийгээд REPLY дархад зөвхөн сонгогдсон хэсэг л явуулж буй и-майлд орж ирэх болно.
 
11. Google-н хайлтын хэл
Хайлт хийх хэлээ сонгох гээд үзээрэй таньд "Elmer Fudd" болон "Pig Latin" зэрэг хэлийг санал болгосон байдаг. Мэдээж үүнийг хүүхдүүдэд ашиглах боломжтой. Elmer Fudd нь том толгойтой Bug Bunny-г агнах гээд байдаг хүүхэлдэйн дүр.
 
12. Ном Хайлт
Google-н номын хайлтан тусламжтай ямар ч номыг худалдаж авхаасаа өмнө ямар ном болхыг үзэж судалж, уншиж ч болно. Мэдээж хайлт нь энд байна.
 
13. Youtube дээр тоглох
Та Youtube дээр видео ачааллаж байх хоорондоо тоглож болно шүүдээ. Ямар ч видеог нээсэн байсан ч хоосон цагаан хэсэгт нь 1980 гээд дараад үзээрэй тэгхэл тун хөөрхөн тоглоом гарч ирэх болно.
 
14. Onety One

Таныг Google-р ямар нэгэн зүйлийг бичхэд зарим зүйлийг таньд санал болгодог. Харин юу юу санал болгож байгааг харж байсан уу? Маш сонин сонин зүйл санал болгодог бөгөөд эдгээр нь их этгээд асуултууд байдаг. Яагаад ийм зүйл байна гэж үү? Зүгээл таныг хөгжөөх гэж оруулсан зүйл байгаа юм. Жишээ нь: хэн 11-г Onety One гэсэн байх уу? Хөгжилтэй байгаа биздээ...

Эх сурвалж-Gizmopod.com

Ангилал : Сонин хачин | Нийтэлсэн : Admin | Уншсан (36) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Интернэтээр мөнгө олох арга.

2014-12-03 19:18:46

7 хоногт 50$, сард 250$, 3 сард 1000$ олох алтан боломж 


Би хүмүүс нэтээр мөнгө олдог талаар анх шал дэмий худлаа зүйл гэж боддог байлаа.Нэн л амьдралаас хол юм шиг санагдаад гадаадын том улсуудын хүмүүсийн хийдэг ажил гэж санадаг байлаа.Тэгээд зуны амралтаараа нэг юм хийе гэж шийдэн үүнийг хийсэн юм.Тэгээд Хүнд мөнгө үргэлж л дутагдаж байдаг болохоор нэг өдөр энэ саналыг анхаарал тавиад уншиж үзлээ. Тэгээд нэтээр мөнгө олдог талаар олон аргыг судалж үзлээ. 
Гурван төрлийн нэтээр мөнгө олох ажил хийсэн боловч ганцхан энэ аргаар л мөнгөө гар дээрээ авч чадсан юм. Анх нэг сар хүлээгээд гэрийн хаягаар авчирч өгнө гэсэн чек байдаггүй. Харин сар хагасын дараа хүссэн захиагаа хүлээн авч дугтуйгаа нээтэл...нүдэндээ ч итгэсэнгүй. Чекээ аваад банкинд очлоо... Мөнгө солиулах хураамж 4700 tug төлөөд 150 доллар авсан шүү. Дараа сард нь дахиад нэг дугтуй. Гэрийн хаягаар хүргэж ирсэн бөгөөд би ч нүдэндээ итгээгүй шүү.Мөнгөний чек ирдэг юм байна лээ.Тэрийгээ банкаар солиулаад бэлэн мөнгө болгож авдаг.Энэ бол хамгийн найдвартай бөгөөд амархан мөнгө олох арга шүү.Гол нь ямар ч элсэлтийн хураамж энэ тэр дансны дугаар шаардахгүй.Таны нэр, овог, гэрийн хаяг чинь л байхад хангалттай. 
Ихэнх ихэнх хүмүүс хулганыхаа заагчийг байнга сурталчилгааны самбар дээрээ байрлуулдаг, үүнээсээ болж ажлаа алддаг гэсэн буруу ойлголттой байдаг. Тийм биш cashfiesta программын талаар доор дэлгэрэнгүй тайлбарласан болно 
Мөн бүртгүүлэхдээ хэрэглэгчид албан ёсны хаяг адрессаа буруу бөглөсөнөөс чек очих шийдвэр цуцлагддаг тиймээс ихэнх нь худлаа гэж яридаг. 
Ингээд би өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж үйл ажиллагаагаа эд явуулж байна та ч бас надтай хамт хамтран зүтгэнэ гэдэгт найдаж байна. 
Танд танилцуулж буй Cashfiesta program нь нэг төрлийн интернет зарын самбар бөгөөд зар сурталчилгааг нь интернетээр vзсэний төлөө мөнгө авч байгаа юм гэдгээ хамгийн тvрvvнд ойлгож авах хэрэгтэй. Та сурталчилгааг нь vзээд харин тvvний оронд өөрт чинь мөнгө өгнө. Сурталчилгааг харуулах самбар бvхий жижигхэн програм татаж авах ба таньд ямар ч саад болохгvй юм байна. Дээгvvр нь хулганы заагчаа гvйлгэхэд нэг нэгж таны дансанд орох бөгөөд 1000 нэгж нь 1,666 доллар болдог6 Заагчаа тэр самбар дээр байрлуулаад байх юм бол 5 секунд тутамд нэг нэг нэмэгдах ба энэ нэгж 5 секунд тутамд нэмэгдсээр байгаад 1000 хvрэх vед таны дансанд нэг доллар орно гэсэн vг. Харин мөнгөө чекээр авдаг юм. Цагт самбараараа 600 оноо цуглуулах боломжтой. Онооны vнэлгээний дээд боломж 1000 оноо=1.666$. Төлбөрөө авч болох доод хэмжээ: 50$. Өөрөөр хэлбэл таны дансан дахь мөнгө 50$ болонгуут тань руу чек явуулах юм байна. Миний танилцуулгаар элссэн 8 хүн, тэр 8-ийн араас элсэж орсон 20 хүн. Ингээд би нэг сарын дотор 36 гишүүн дагуулсан хүн болж байна. Ар араас маань гишүүдийн тоо тасралтгүй цувсаар л байгаа. Анхдагч гэдэг сайхан байгаа биз. Ямар байна даа. Та байсан бол үүнийг хийлгүй зүгээр өнгөрүүлж чадах байсан гэж үү. Араасаа гишүүн элсүүлэхгүй байж болох ч гэсэн таны танилцуулгаар элссэн 5 гишүүн бүрд 15% шагнал бодож олгогдох учраас та бүү эргэлзээрэй. 
Та хамгын гол нь чек хvлээж авах хаягаа англиар vнэн зөв тодорхой бичиж өгөх хэрэгтэй. Тэр хаягаараа мөнгөө авна. Ихэнх хvнд чек хvлээж авах найдвартай хаяг байдаггvй, англи хэлний мэдлэггvйгээсээ болж мөнгөө авч чаддаггvй. Тиймээс vvнийг сайн анхаарах хэрэгтэй. Таньд шуудангийн хайрцаг байдаг бол маш сайн. Эсвэл өөрийн ажилладаг албан газрын шуудангийн хайрцагны дугаар ажлын хаягаар авч болно. Хамгийн гол нь тасралтгvй ажиллаж байж энэ мөнгө байнга орж ирнэ гэдгийг санаарай!” 
За одоо хэрхэн элсэх талаар зааж өгьеhttp://www.cashfiesta.com/php/join.php?ref=gansuhfiesta хаягийг хуулж аваад address цонхон дээр байрлуулж уншуулаад анкет бөглөх хуудас гарна 
1. Login ID ————– гишvvнээр элсэн орох нэр (3-с дээш vсэг) 
2. Password —– ——-нууц vг (4-с дээш vсэг) 
3. Verify password —– нууц vгийг давтаж бич 
4. First name ——— нэр (англи галигаар, жинхэнэ нэр тань шүү) 
5. Last name ——— овог (англи галигаар, мөн жинхэнэ овог) 
6. Street address —- мөнгөний чек хvлээн авах газрын хаяг. Тоот, байрны дугаар, хороо, хороолол, дvvрэг гэсэн дараалаар бичээрэй. Жишээ нь /15 number, 26 apartment, 7 regimental, Bayanzurkh district, Ulaanbaatar city, Mongolia /эндээс number-хаалганы номер,apartment-байрны дугаар, regimental-хорооны дугаар, district-дүүрэг тань юм шүү.Дээрх бичсэн хаягаар тань мөнгөний тань чек ирдэг тул зөв бичих шаардлагатай шүү.Ажлын хаягаа бичсэн ч болно.Гэрийн хаягтай ижил бичих бөгөөд ялгаатай тал нь та байрныхаа дугаарын оронд ажлын хаягаа бичих бөгөөд хаалганы номер бичих шаардлагагүй.Дээр таны нэр , овог байгаа учир ажил дээр чинь таны нэрээр хүргэж өгөх болно. 
7. City ——————- хотын нэр /англи галигаар/ 
8. ZIP/Postal code —– шуудангийн дугаар. Дунд нь байдаг зураасыг орхиж бичнэ. Жишээ нь: 145-146 бол 145146. Шуудангийн хаяггүй бол та 976 гэж бичиж болно. 
9. State ———————-хоосон орхи. АНУ-д амьдардаг хvмvvст зориулагдсан 
10. Province ——————хоосон орхи. 
11. Country ——————амьдарч байгаа орныхоо нэрийг сонгоно. (South Korea, Mongolia, Japan) 
12. E-mail address ———–E-mail хаягаа vлдээ../жинхэнэ бол сайн шүү.Энэ хаягаар тань mail ирнэ./ 
13. Verify e-mail address —E-mail хаягаа дахин бич. 
14. year of birth————–төрсөн он, сар, өдөр 
- gender——————хvйс 
- education————–боловсрол 
- Annual household income———өөрийн сарын орлого /аль нэгийг сонго чухал биш/ 
- Industry—————–ажил мэргэжил /аль нэгийг сонго/ 
- Title———-албан тушаал /аль нэгийг сонго/ 
15. Please tell us why you use internet (check all that apply)——- интернетийг ямар зорилгоор ашигладаг вэ? (3-с доошгvйг сонго) 
16. What do you search for or buy online ( check all that apply)– Online- аар авах хvсэлтэй зvйлс (3-с доошгvйг сонго) 
17. Earn cash by subscribing to…………will be kept confiden——–e-mail хvлээн авах уу. (тэмдэглэ) 
18. Preferred check size——–авах мөнгөний хэмжээг 50$-с эхлээрэй. Хамгийн доод тал нь 50$ цугларахад илгээнэ гэсэн vг юм шvv 
19. Referred by —————–Танд cashfiesta-г танилцуулсан хамтрагч гишvvний нэрийг gansuhfiesta гэж бичиж өгнө.Refferred by гэдэг нь таныг хэн урьсан бэ гэсэн үг. Cashfiesta-г танилцуулсан хамтрагч гишvvний нэр байж таньд ч надад ч ашигтай байх болно. (энэ тухай дараа өгvvлнэ) 
20. I have read and understand the Member Agreement—–Гишvvний гэрээг зөвшөөрч байна. /заавал тэмдэглээрэй/ 
21. Submit Registration —> Эцэст нь үүнийг дарснаар та гишvvнээр элсэх болно. Хэрэв бөглөх хуудас дутуу юм уу буруу бөглөгдсөн эсвэл таны гишvvний нэр давхардсан тохиолдолд алдааг error гэсэн улаан бичигтэй цонх танд тэмдэглэн зааж өгөх болно. Алдаа заахад санаа зовох юм байхгүй.Алдаа заасан хэсгээ засаа болно.Ихэвчлэн login дээр алдаа гардаг юм.Нэр нь давхарддаг юм.Иймээс өмнө ашиглагдаагүй нэрийг ашиглах хэрэгтэй.Хэрэв ямар ч алдаагүй бол Congrtulation гэсэн бичиг гарч шар өнгөтэй хайрцганд “Download Fiestabar” гэсэн бичиг харагдана. Тvvн дээр дарж програмыг татаж аваад компьютертоо суулгаарай. Хэрвээ та бүртгэлийн мэдээлэлээ дахин засах (хаяг, авах мөнгөний хэмжээ, нууц vг)хэрэг гарвал статистик хуудаснд (HOME) байгаа Edit Profile дээр дараад засаж болно. За тэгээд хэр зэрэг мөнгөтэй болох нь таны хичээл зvтгэл шvv 
Анхаарлаа хандуул Бидний эргэн тойронд зөв зvгээр суужийгаад мөнгө олох өчнөөн боломж байдаг. Харин бид анзаардаггvй мэддэггvй, мэдсэн зарим нь нухаж нухаж мөнгө цуглуулчаад авах аргаа мэдэхгvй олдохгvй тэгээд нэтээр мөнгө олно гэдэг худлаа юм байна гэсэн ойголттой vлддэг. Бусад хvнд тийм ойлголт өгдөг. Харин энэ vнэхээр бодитой юм. Учир нь зарим мөнгө олох сайтууд дутагдалтай талууд олонтой жишээлбэл би одоо яг хэдэн $ цуглуучаад байгаа хэдийг нь авсан мөнгө нь яаж нэмэгдэж байгаа талаар vзvvлэлт мэдээлэл байдаггvй. Гэтэл Cashfeista энэ талын бvхий л мэдээлэл vзvvлэлтvvдтэй. Мөнгөө нэмэгдvvлэх олон боломжтой сайт юм.Мөн та гүшүүнээр элсээд сайт дээр байгаа cold clubd элссэнээр оноогоо ихэсгэх боломжтой шүү. 
Программын талаар 
Програмыг суулгасны дараа энэхvv доорх рекламны шар самбар таны дэлгэцний дээд хэсэгт байрлах болно. 

1. Самбарын байршилыг солих (дээр, доор). 
2. Таны дансны тоо бvртгэлийн хуудсыг нээнэ. статистик хуудас (HOME) 
3. Хэдэн оноотой болж байгааг заана. 
4. Та одоогоор нийт хичнээн хамтрагч гишvvнтэй байгааг заана. Хамтрагчтай байх нь ямар ашигтай вэ? Нэг хамтрагч гишvvн өөрийн нэр дээр урьж оруулснаар таны Level (төвшинд) нэмэгдэж 1-р level-д орох болно. Таны хамтрагч гишvvн нэмэгдэх тусам level нэмэгднэ. Ta өөийн самбараа ажилуулснаар цагт 600 оноо цуглуулах боломжтой. 1-р level таны хамтрагч бүрээс самбараа ажилуулсан 1 цаг тутамд 90 оноо танд нэмэгдэнэ. 2-р level - 1 цаг тутамд 42 оноо.г.м 
Ta 1-р level (төвшин)-90points (оноо) 2-р level-42p 3-4-5-р level-30p 6-р level-18p 7-р level-6p 8-р level-6p 
Жишээ нь таны урьсан 3 хамтрагч гишvvн тус бvр мөн 3 хvнийг урьж оруулсан бол (та>>3хvн>>9хvн>>27хvн>>81хvн>>243>>729>>2187>>6561) 1сард 6963$, 1жилд 83577$ олох боломжтой гэсэн тооцоо гарч байна 
5. Самбарын тохиргоо 
6. Найз нөхөддөө санал болгох 
7. Ивээн тэтгэгч site-д бvртгvvлж оноо авах 
8. Самбарыг нуух. (Нуусан тохиолдолд эргээд гаргахдаа баруун доор буланд байгаа энэ зурган дээр 2 товшино. Мөн нуусан vед оноо авах боломжгvй) 
9. Самбарыг хаана. (самбарыг хаахад таны хамгийн сvvлийн оноо автоматаар интернетд хадгалагдана. Буцаагаад нээхдээ дэлгэцэн дээрээ байгаа cashfiesta shortcut дээр 2 товшино. Мөн таныг компьютераа асаахад чинь сервертэй холбогдох жижиг шар цонх автоматаар өөрөө гарч ирнэ. ОК товчлуурыг дараад л хамгийн сvvлд сануулсан онооноосоо эхлэн ажилна) 
10. Сурталчилгааг харуулах самбар 
11. Хянах самбар. (Та оноогоо цуглуулж байн уу? vгvй юу? гэдгийг хянана. тэр сууж байгаа хvvг FiestaBoy хэмээн нэрлэдэг) Хэрэв FiestaBoy ингээд алхаж байвал та оноогоо цуглуулж байна гэсэн vг. Хэрэв FiestaBoy унтаж байвал та оноогоо цуглуулахгvй байна гэсэн vг. Энэ vед та зарлалын самбар дээгvvрээ хулганаа зvгээр л гvйлгэхэд FiestaBoy сэрж оноогоо цуглуулж эхэлнэ Копьютерын чинь баруун доод буланд харагдах долларын зурагтай тэмдэг улаан өнгөтөй байвал та оноогоо цуглуулахгvй байна гэсэн vг Хэрвээ шар байх юм бол та оноогоо цуглуулж байна гэсэн vг 
Танд нэг амар араг зааж өгөе. Та энэ дараах сайтар ороод Fiestaboy –ийг зогсоодоггүй байнга яваж байх программ татаж аваарай.уг программийг татаад авчвал бүүр чамар болно.Зарлалын самбар дээр курсороо гүйлгэх ямар ч шаардлагүй.Зарлаын самбар нь таны дэлгэцний дээд талын жоохон хэсэгт гарах болно.Таны ажилд ямар ч садаа болохгүй. 
Программ татах хаяг: http://hack-8x8.blog.banjig.net/post.php?post_id=35610 
Мөнгөө авах Хэрвээ таны дансан дахь мөнгө preferred check size (анх таны бүртгүүлэхдээ сонгсон мөнгөний хэмжээ)-аасаа давсан тохиолдолд таны статистик хуудасан дээр (HOME) REQUEST PAYMENT товчлуур идвэхжин гарч ирнэ. Сарын 1-15ны хооронд та тэр товчлуурыг дарснаар мөнгөө авах хүсэлтээ илгээж байна гэсэн үг. 15наас хойш болчвол хүлээж авахгүй. Хүсэлт тавьснаас хойш сар хагасын дараа таны анх бүртгүүлэхдээ бичсэн хаягаар чинь чек ирэх болно. 
Хамтрагч гишvvн элсүүлэх Тhttp://www.cashfiesta.com/php/join.php?ref=gansuhfiesta гэсэн хаягаар бvртгvvллээ, програмаа татаж, суулгаад, Сурталчилгааг харуулах самбараа ажиллуулж эхэллээ.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (107) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Манай блог юу оруулвал дээр вэ ?

2014-11-30 12:09:56

За сайн байцгаануу зочидоо.

Би энэ блогтоо яг юуны тухай мэдээ мэдээлэл оруулах вэ ?

Та бүхэн өөрийнхөө мэдэж авхыг хүссэн зүйлээ доор Сэтгэгдэл хэсэгт үлдээнүү.

Ангилал : Зар | Нийтэлсэн : Admin | Уншсан (48) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Android утас Format

2014-11-29 20:59:43

Андройд үйлдлийн системтэй утас барьдаг хүмүүст утасаа форматлах хичээл тавьж байна.Galaxy s 2 дээр туршиж тавьсан байгаа
Андройд утас болгон дээрх зураг шиг андройд анхааруулагын зураг гаргах нь өөр байдаг жишээ:
дуу чангаладаг дээр дараад + голын товч+унтараадаг товч зэрэг удаан дарсанаар гардаг энэ нь galaxy s 2-ых өөр төрлийн андройд утас баридаг бол энэ арайл өөр өөр байдаг
За Galaxy s 2 форматлах
1.Дуу чангалдаг товчоо дар нэмээд голын товч дараад нэмээд унтраадаг товчоо удаан дар доорх зураг шиг

2.Удаан дарсаны баахан бичигнүүд гарж ирэх болно
3.wipe data/factory reset гэсэн үгийг олоод дарна(доошлуулахдаа дуу багасагадаг товч харин ок товчино голын товч )
4.Дараа нь Yes  -- delete all user data гэсэн товчыг дар (доошлуулахдаа дуу багасагадаг товч харин ок товчино голын товч )
5.Энгээд форматлагдлаа 
6.reboot system now -ыг дарна (голын товчоо дар)
7.Жоохон удаж асна таны утас
8.Энгээл дуусаа асахдаа жоохон утасныхаа тохиргоог хийнэ андройд ногоон зураг дээр дараад хэлээ сонгоод skip skip дараал асах болноо!

 

Та бүхэн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй . Өөр зүйлс тавиулхыг хүсвэл хажуу талын Чатан дээр үлдээгээрэй мөн сэтгэгдэл хэсэгт үлдээж болно.

 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (2342) | Сэтгэгдэл ( 8 ) | Дэлгэрэнгүй

Youtube-ээс MP3 татах

2014-11-29 20:49:26

 

 

Youtube сайтнаас клип-ны дууг шууд онлайнаар mp3 болгож татах хичээл тавьж байна.
1. Энд or

http://www.dvdvideosoft.com/ Линк

2.MP3 Download гэснийг тат

3.Татаж суулгад youtube.com ороод дээд талын линк Copy-доно

4.Copy-доод түрүүн татсан MP3 ороход зүүн доод буланд Paste гэсэн дээр дарна.

5.Дараа нь баруун доод буланд байгаа Download дээр дараад гүйцээ.

 

Та бүхэн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй . Өөр зүйлс тавиулхыг хүсвэл хажуу талын Чатан дээр үлдээгээрэй мөн сэтгэгдэл хэсэгт үлдээж болно

Ангилал : Программ | Нийтэлсэн : Admin | Уншсан (58) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Facebook монгол хэлтэй болгох

2014-11-29 20:33:53

 

Facebook монгол хэлтэй болгох. Бүх юм нь монгол хэлтэй болох болно.

Заавар:

Эхний алхам

1.Энд дар Welcome to Translations цэснээс Select Language-Г Монгол Сонгоод Contine дарна

2.Facebook-т бүртгэлээрэй нэвтэрсэн байгаа бол logout хийнэ.

3.Эргээд хаягаарай ороод Account settings (home гэсэн цэсний баруун талын бөөрөнхий зурган дээр дархаар байгаа)

4.Language -Edit  Монгол сонгоод save дар

Та бүхэн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй . Өөр зүйлс тавиулхыг хүсвэл хажуу талын Чатан дээр үлдээгээрэй мөн сэтгэгдэл хэсэгт үлдээж болно

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (39) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Garena LvL ахиулах AFK Хийх

2014-11-29 13:39:40

За сайн байцгаана уу. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон Garena гын Level гэдэг бол биднийг гаднаас нь дүгнэх зүйлсийн нэг зайлшгүй мөн юм. Бага Level тэй хүмүүсийг хараад за энч дээ, нүүб байх даа leaver байх дээ гэсэн бодол хүн бүрт л бодогдох байх гэж бодож байна. Хэрвээ та Level - ээ хэрхэн хурдан нэмэх талаар мэдмээр байвал доорх аргуудыг ашиглаад үзээрэй.



1р арга:
Garena-гаар Warcraft DotA болон бусад тоглоом тоглож байхдаа эхний 1-7 буюу эхний хэдэн минутанд их килл хийвэл тань арай хүртээмжтэй EXP оногддог.

2p арга:
Garena-гаар Warcraft DotA болон бусад тоглоом тоглож дуусаад төвөө авсны дараа 30-40 секунд хүлээ. Энэ хугацаанд мөн л их EXP ирдэг.

3p арга:
Garena-гаар Warcraft DotA болон бусад тоглоомуудын удаан хугацаагаар тоглох. Бид бол ердөө л 40-45 минут л тоглоод л тоглоом дуусдаг шүүдээ. Заримдаа гал ассан тоглоом болж маш удаан үргэлжилдэг ойролцоогоор 70-80 минут тоглох хэрэг гардаг. Тиймэрхүү удаан тоглолтыг дуусгасны дараа энгийн EXP гээс хамаагүй илүү EXP ирдэг байна.

4p арга:
Тоглоом тоглож байх явцдаа гарахгүй, AFK хийхгүй байх. Хэрвээ та тоглож байх явцдаа гарвал таньд EXP ирдэггүй байна. Заримдаа EXP хасагдах ч тохиолдол байдаг.

5p арга:
AFK хийх. Garena аккоунтаа AFK хийж Level ээ хурдан нэмдэг. AFK хийх 2 арга байдаг. Эхний арга нь мэдээж Exp Hack ашиглан өрөөнүүдэд AFK хийнэ. Хамгийн сүүлд гарсан ажиллаж байгаа EXP Hack бол GM буюу Garena Master юм. Хэрвээ таньд Garena Master байхгүй бол энд дарж татна уу!Хоёр дахь арга AFK хийдэг жижиг Warcraft-ын Мap ууд байдаг. Нэгийг татаж аваад нэг өрөөнд ороод тэр газар дээр хост хийгээд старт дар. Тоглоом дуусна гэж байхгүй, үргэлжилсээр л байх болно. Мөн олуулаа AFK дах боломжтой.
 

Та бүхэн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй . Өөр зүйлс тавиулхыг хүсвэл хажуу талын Чатан дээр үлдээгээрэй мөн сэтгэгдэл хэсэгт үлдээж болно.

 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : Admin | Уншсан (386) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Garena Plus Татах

2014-11-29 12:52:31

За манай гишүүний хүсэлтээр Garena Plus татах аргыг линк болон заавартай хийлээ.

Татах-

Линк http://www.4shared.com/get/M705vHqJ/gpfv_bymbaamongolname.html

Заавар:

Та эхлээд 4Shared бүртгүүлсэн байх ёстой. Доорх зургийг харнуу.

1. http://www.4shared.com/get/M705vHqJ/gpfv_bymbaamongolname.html  линкрүү ор

2.Орхоор доорх зурагт үзүүлснээр хийнэ.

3.Татсан файлаа Winrar-аар задал

4.Шинэ файл нээгдэнэ тэр доторх GarenaPlus_Install гэсэнг дарж Install-даж суулга.

5.Insltall-дах заавар Next-Install-Finish

6. За тэгээд Username Password-оо хийгээд тоглоод байж дээ.
 

Та бүхэн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй . Өөр зүйлс тавиулхыг хүсвэл хажуу талын Чатан дээр үлдээгээрэй мөн сэтгэгдэл хэсэгт үлдээж болно.

 

Ангилал : Программ | Нийтэлсэн : Admin | Уншсан (1673) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

VLC media player Татах

2014-11-28 22:56:08

За та бүхэнд VLC media player-ийг татахаар орууллаа.

Зарим видео үзэх гэхээр алдаа заагад болдоггүй шүү дээ , энэ VLC media player алдаа заах нь бага бөгөөд алдаа заах нь ховор. 

Татах: [Татаж авах]

Ангилал : Программ | Нийтэлсэн : Admin | Уншсан (43) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй